Эзнээ “хулхидсан” эрүүл мэндийн даатгалын дэвтэр
 emch-middle.jpgМонгол Улс 1990 оноос өмнө иргэдийнхээ эрүүл мэндийг тэгш эрхтэйгээр улсаас санхүүжүүлж эмчилдэг байлаа.

Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг тогтворжиж, эрүүл мэндийн санхүүжилт олон эх үүсвэртэй болсноос гадна хувийн хэвшлийн эмнэлгүүд олноороо үүдээ нээсэн. Борооны дараах мөөг шиг олширсон олон эмнэлэг үнэхээр чанартай сайн байж, хүн ардын эрүүл мэндийн төлөө үнэнчээр ажиллаж байна уу гэвэл эргэлзээтэй.

Харин Үндсэн хуульдаа манай улс хүн бүр амьд явах эрхтэй, эмнэлгийн үйлчилгээг даатгалаар дамжуулж үнэгүй эдэлнэ хэмээн сүржин гэгч нь зарлачихсан. Угтаа бол эрүүл мэндийн даатгалын дэвтэр иргэнд үйлчилдэг эсэх мөн л эргэлзээтэй. Эрүүл мэндийн салбарыг эрүүл байлгах, санхүүжүүлэх зорилго бүхий энэ даатгал эзэддээ хэрэгтэй юу гэдэг бүр ч сонин.
Дэлгэрэнгүй...
 
Манайд хуурамч эмийг илрүүлэх лаборатори дутагдаж байна
em1111-middle.jpg-Иргэд эмийг зохисгүй хэрэглэж мөөгөнцөртөх болжээ-

Дэлхийн зах зээлд эргэлдэж буй эмийн 15 орчим хувийг хуурамч эм эзэлдэг байна. Манай улс хэрэгцээт эмийнхээ 75-80 хувийг импортоор хангаж байгаа. Энэ нь хуурамч эм оруулж ирэх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар(НМХГ)-ын экспорт, импортын хяналтын хэлтэс импортын эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулан ажиллаж байгаа аж. Гэвч манай улсын хилийн хяналтад эмийг шалгах рентген, бусад тоног төхөөрөмж, хуурамч эм илрүүлэх багаж байдаггүй тул ихээхэн хүндрэл учруулдаг байна.
Дэлгэрэнгүй...
 
Хуурамч эмтэй тэмцэнэ
em-middle.jpg Засгийн газрын хуралдаанаар ”Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги”-ийг сайшаалаа.
    
Стратеги болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.
Дэлгэрэнгүй...
 
Нэгдүгээр амаржих газар маргаашнаас эхлэн эхчүүдээ хүлээн авна
1-r_toroh-middle.jpgГурван сар орчим үргэлжилсэн Клиникийн нэгдүгээр амаржих газрын засварын ажил дууссан талаар бид өмнө мэдээлсэн.

Мэргэжлийн хяналтын газраас тус эмнэлгийн байранд бактерилоги, эрүүл ахуй, агаар зүйн шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь хэвийн гарчээ.

Тиймээс Ачтан эмнэлэгт түр хугацаагаар үйл ажиллагаа явуулж байсан тус эмнэлэг өөрсдийн байрандаа нүүж орсон байна.
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 4 - 128

CVVЛД НЭМЭГДСЭН

ИХ УНШСАН

 

ВИДЕО

video.jpg

ТОГЛООМ

games.jpg

ЭРОТИК

erotic.jpg

ВАРЕЗ

warezic.jpg