 Манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Австри Улсын Парламенын
Үндэсний Зөвлөлийн дэд дарга Фритц Нюгэбауэрыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр
хүлээн авч уулзлаа. Ноён Фритц Нюгэбауэр Монгол Улс боловсролын
салбартаа онцгой анхаарч байгаад талархан, ШУТИС-ын шинэ номын санд 50
ширхэг иж бүрэн компьютер бэлэглэлээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
Үндэсний портал GoGo.mn сайтын Э-Ном
булан олон уншигчийн талархлыг хүртэн үйл ажиллагаагаа амжилттай
явуулж байна.
Та бүхэнд хүргэх дараагийн номыг танилцуулж байна.
Энэ бол "Залуу хүний ширээний ном".
“Ном бол эрин цаг гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх
эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн"
Ф.Бэкон
"Залуу хүний ширээний ном”-д тэрхүү ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ УНШИХ 100 номыг
шигшин оруулж, хүнд эдгээр үнэт оюуны баялаг юу өгөх вэ гэдгийг анх удаа
хөндөн бичжээ. Өөрийн орон болон дэлхийн өнцөг булан бүрт Монголын
нэрийг өндөрт өргөн сурч, ажиллаж байгаа 50 гаруй багш, оюутан залуусын
хамтарсан бүтээл болсонд энэ номын хамгийн гол ач холбогдол оршино. Олон
хүний хөдөлмөр сэтгэл шингэсэн, үнэхээр энэ төрлийн мэдээлэл нийгэмд
хэрэгцээтэй байсан учраас хүмүүст хурдан хүрч байгаа юм болов уу.
|
|
Дэлгэрэнгүй...
|
Их, дээд сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан том оврын
автобусаар үнэгүй зорчдог оюутны картаар зарим автобус үйлчлэхгүй байна.
Тухайлбал, Зүүнсалааны чиглэлд хойгуураа явдаг ес дугаарын автобус, 51
дугаартай Бэлх-IV дэлгүүр чиглэлд явдаг 03-85 УБЧ, 3-046 дугаарын
автобусууд төгсөх ангийн оюутны цэнхэр картаар энэ сарын 15-наас хойш
үйлчлэхгүй байна.
Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Олон нийттэй харилцах
мэргэжилтэн Б.Баттулгаас тодрууллаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
Улс төр менежментийн академи ТББ-аас "Шилдэг удирдагч" зуны сургалтыг
үнэ төлбөргүй зохион байгуулах болжээ. Сургалтад 18-21 насны 99 залууг
хамруулах юм байна.
Сургалт хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд хамрагдсан залуус эрдэм
мэдлэг, шинэ санаа төдийгүй ромбо дипломтой төгсөнө хэмээн зохион
байгуулагчид амлаж байна. Мөн оролцогчид аялалаар явж, өөрийн гэсэн
бизнес эрхэлж, компани байгуулах ч боломжтой гэнэ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 4 - 92 |