|
Москвад хоёр Монгол иргэн хулгайд сэрдэгдэж саатуулагджээ |
 “Шереметьево” нисэх буудалд хулгай хийсэн хэргээр энэ сарын 18-нд манай хоёр иргэн баривчлагджээ. Одоогийн байдлаар Оросын Цагдаагийн газраас тэднийг 1966, 1977 онд төрсөн гэдэг талаар л мэдэгдээд байна. Тэд цүнх хулгайлаад баригдсан аж.
Кубын Гавана явах гэж байсан зорчигч эмэгтэй ачаагаа алдаад цагдаад мэдэгдсэнээр энэ үйл явдал эхэлжээ. Цүнхэн дотор нь 10,000 рубль, гар утас байсан бөгөөд ази царайтай нэг хүн хажууд нь явж байсныг санаж байсан юм байна. 15-хан минутын дараа сэжигтнийг барихад хамсаатнаа зааж өгснөөр хоёр хулгайч баригджээ. Бичиг баримтыг нь шалгахад Монголын иргэн гэдэг нь батлагдсан байна. Оросын цагдаа нар тэдэнд эрүү үүсгэн, хориод байгаа аж.
|