|
Долоон сарын 1-ний хэргээр УИХ дахин хэлэлцүүлэг хийнэ |
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос "Долдугаар
сарын 1 ба хүний эрх" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ирэх дөрөвдүгээр
сард дахин
хийхээр болжээ. Нээлттэй хэлэлцүүлэг энэ удаа галт зэвсэг хэрэглэсэн
хэрэгтэй
холбоотой асуудлаар.үргэлжлэх юм байна.
Өнгөрсөн оны
арванхоёрдугаар
сард УИХ-д
хийсэн хэлэцүүлгээр энэ асуудлыг хөндөх боломж нь хэргийг прокурорын
шатанд
шалгаж дуусаагүй байсны улмаас хаалттай байв. Харин долдугаар сарын
1-ний нийгмийн
эсрэг аллагын хэрэгт холбогдон шалгагдаж байсан хүчний байгууллагын
ажилтан, албан
хаагчдын хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Өршөөлийн хуульд
хамруулан хэрэгсэхгүй
болгосон учир хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх боломжтой гэж
үзжээ.
|