| Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төслийг хэлэлцэв |
Монголын Ипотекийн Корпораци, Улсын их хурлын тамгийн газар хамтран Их
тэнгэр цогцолборын "Хатан туул"
харшид "Хөрөнгөөр баталгаажсан үнэт
цаасны тухай хуулийн төслийг хэлэлцэх "дугуй ширээний ярилцлага зохион
байгууллаа. Уг ярилцалгад Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуулийн
төслийн
ахлах УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,Германы Франкфүртийн их сургуулын зөвлөх
Жэймс
Франс, Монголын ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр болон
Хууль
зүй дотоод хэргийн яам,Улсын их хурлын тамгийн газар, Санхүү эдийн яам,
Санхүүгийн зохицуулах хороо, Худалдаа
хөгжлийн банк, Улсын бүртгэлийн ерөнхий газар,ҮЦТТТХтөв ХХК зэрэг
байгуулгууд оролцлоо.
Энэхүү уулзалт
ярилцлага нь Монголын Ипотекийн зах зээлийн хөгжилд чухал ач холбогдол
өгөхүйц
асуудлуудыг хөндөн ярилцсан байна.
Уг дугуй ширээний хэлэлцүүлэг Германы Франкфүртийн их сургуулын зөвлөх Жэймс Франс "Ипотекийн хоёрдогч зах зээлийн олон улсын туршлага" сэдвээр, Монголын Ипотекийн Корпорацын Гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр "Монгол улсын ипотекийн зах зээлийн тогтолцоо, чиг хандлага" сэдвээр тус тус илтгэл тавьсны дараагаар Хууль зүй Дотоод хэргийн яамны Бодлогын газрын мэргэжилтэн Ч.Дондогмаа "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл"-ийг танилцуулж зочид, зохион байгуулагчид хуулийн талаар санал солилцон ярилцсанаар өндөрлөсөн байна. Тайлбарууд.
(0)
|
| < Өмнөх | Дараах > |
|---|





