Чадваргүй эмчийн гайгаар үргүй болж, олон жил тарчилжээ
zulaaaaaaaaaaaaa123313321323123.jpgБид өмнөх дугаартаа Хэнтий аймгийн Бор-Өндөрийн сум дундын эмнэлгийн ёс зүйгүй, ажлын хариуцлагагүй эмч нар эх үрийн амиар тоглочихоод хуулийн цоорхой, танил талынхаа нөлөөг ашиглан “уснаас хуурай гарч” ямар ч ял шийтгэл хүлээлгүй, хариуцлагаас мултарсан талаар мэдээлж байсан.Харамсалтай нь хүний амь хохироосон хүйтэн дотортой эмч нарын хийсэн хэрэг үүгээр дуусаагүй бололтой. Манай нийтлэлийн мөрөөр М.Мөнхцэцэг гэх хохирогч эмэгтэй хандсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе. -Юу болсон талаар тодорхой ярихгүй юу?
-Би Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Сум дундын эмнэлэгт 2005 онд кесорво хагалгаанд орсон. Надад тус эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Загдаа хагалгаа хийсэн. Гэтэл Н.Загдаа эмч хагалгаа хийхдээ хайлахгүй утсаар сав, давсаг хоёрыг маань нийлүүлээд оёчихсон байсан. Үүнээс болж би дөрвөн жилийн турш өвдөж, эмнэлгүүдийн хаалга татаж явлаа. Сүүлдээ бие муудаад өнгөт эход харуултал саванд чинь чулуу үүссэн байна. Хагалгаанд яаралтай ор гэсэн.

Ингээд өнгөрсөн оны есдүгээр сард клиникийн нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ортол өнөөх хайлдаггүй утсан дээр нь чулуу үүсчихсэн байсан. Үүний дараа өнгөрсөн тавдугаар сарын 21-нд дурангийн хавсарсан хагалгаанд орж байж өнөөх цэнхэр утсыг нь авахуулсан. Хамгийн аймшигтай нь би дахин хэзээ ч хүүхэд төрүүлж чадахгүй болсон. Манай гэр бүл шиг залуу гэр бүлийн хувьд энэ бол нөхөж баршгүй уй гашуу болж байна.

-Дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэлээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Эмч нар үр дамжуулах суваг руу бодис хийж үзэхэд умай руу орох ёстой бодис давсаг руу чинь орж байна гэсэн. Тэгэхээр Н.Загдаа эмчийн чадваргүйгээс болж дахин хэзээ ч үрийн зулай үнэрлэх боломжгүй болсон гэсэн үг л дээ. Дээрээс нь удаан хугацааны турш биенд байсан утас химийн хорт бодис агуулж байсан учраас ингэж нөлөөлсөн байх.

-Танд Н.Загдаа эмч хайлдаггүй утсаар оёсон гэж хэлээгүй юм уу. Үүнээс болж биед тань ямар сөрөг үр дагавар, өөрчлөлтүүд гарч байв?
-Хэлээгүй. Хагалгаанд орсноос хойш бүдүүн цэнхэр утас хоёр ч удаа үтрээгээр гарч ирсэн. Эхний гарсныг нь хотод ирж Б.Бүлтэн эмчээр авахуулсан. Дараагийнхыг нь Бор-Өндөрт орос эмчээр гуйж байж авахуулсан. Өнгөрсөн хугацаанд доошоо их өвдөж байсан болохоор байнга л эвхрэлдсэн юм явдаг байлаа. Эмнэлэгт үзүүлэхээр ихэнхдээ наалданги гэсэн онош тавьдаг байсан. Үүний дагуу эмчилгээ хийлгээд олигтой үр дүн гараагүй. Н.Загдаа эмчийн мэргэжлийн чадваргүй байдлаас болж олон жил эмнэлгийн үүд сахисандаа үнэхээр гомдолтой байдаг.

-Н.Загдаа эмчид энэ талаар хэлсэн үү. Хэрхэн хүлээж авч байна вэ?


-Өнгөрсөн есдүгээр сард хагалгаанд орсныхоо дараа уулзсан. Гэтэл өөрийнхөө бурууг огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч бүр сүрдүүлэх янзтай юм ярьж байсан. Түүнд би “Та эмч гэсэн хүндтэй мэргэжлийг эзэмшсэн юм бол олигтойхон ажлаа хий. Олон хүний эрүүл мэнд, амь насаар ингээд тоглож болохгүй” гэсэн. Гэтэл Н.Загдаа “Баримт чинь хаана байна, хүний нэр хүндэд халдлаа” гээд өөдөөс уурлаж уцаарлаад халгаагаагүй. Хүссэн газартаа ханд, чи ер нь надаас юу хүсээд байгаа юм гээд бөөн юм болсон. Шүүхийн талын ах дүүстэй болохоороо л ийм зоригтой байдаг юм шиг байна лээ. Мөнгөнөөс болж олон эмэгтэйг хохироож байна.

-Та эмчилгээнийхээ төлбөрийг нэхээгүй юм уу?
-Би удахгүй дахин хагалгаанд орно. Түүнээс болж санхүүгээр их хохирсон. Гэхдээ би Н.Загдаа эмчээс зөвхөн эмчилгээний мөнгө л авъя гэсэн. Харамсалтай нь тэр өгөхөөс татгалзсан. Би ямар мал биш дээ, хайлахгүй утсаар хүний дотор эрхтнийг оёж хаячихаад чи надаас мөнгө авах гэж гүтгэж байна уу гэх утгатай юм өөдөөс хэлээд сууж байгаа хүнтэй эвээр ярих боломж үнэхээр алга.

-Хуулийн байгууллагад хандсан уу?
-Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Гэтэл одоо болтол шалгаж өгөөгүй. Сая орсон хагалгааны үеэр зураг, CD-нд хураасан бичлэг зэрэг өчнөөн баримттай болсон. Үүнийгээ аваад очиж уулзана
Тайлбарууд. (0)add
Тайлбар бичих.
Жижигээр. | Томоор.

busy
 
< Өмнөх   Дараах >

CVVЛД НЭМЭГДСЭН

ИХ УНШСАН

 

ВИДЕО

video.jpg

ТОГЛООМ

games.jpg

ЭРОТИК

erotic.jpg

ВАРЕЗ

warezic.jpg