| Польшийн тусгай алба Оросын тагнуулыг баривчиллаа |
Польшийн хууль сахиулах байгууллагынхан тус улсад арав гаруй жил
нууцаар амьдарч, ажиллаж байсан Оросын тусгай албаны ажилтныг илрүүлэн
баривчилжээ.
Баригдсан этгээд Польшоор маш сайн ярьдаг, ангийн бууны дуран хараа
борлуулдаг дунд зэргийн компанитай байжээ. Баривчлах ажиллагаа түүний
хувьд тун санамсаргүй явдал болж, тэрбээр эсэргүүцэл үзүүлэхийг
оролдсон байна. Түүний биеэс нууц мэдээллийг дамжуулах тусгай аппарат
гарчээ.
Мөн Польшийн хэвлэл мэдээллүүдэд бичиж байгаагаар Оросын тагнуулыг
илчилсэн хэрэг явдлыг эцсийн мөч хүртэл зөвхөн ерөнхийлөгч, ерөнхий
сайд зэрэг маш бага хүрээнд мэдэж байжээ.
Оросын тагнуулын албыг толгойлж байсан генерал Валентин
Корабельниковын огцорсон нь энэ хэрэг явдлаас болсон байж болно хэмээн
ажиглагчид үзэж байна. Харин албан ёсны мэдэгдэлд 63 настай генерал энэ
албанд хийгдсэн шинэчлэлийн улмаас огцорсон гэжээ.
Тайлбарууд.
(0)
|
| < Өмнөх | Дараах > |
|---|





